Category Archives: Логик

Өмнө нь тэгэхээр шалтгаан нь

Ямар нэг үйл явдал А өөр нэг үйл явдал Б-ийн өмнө нь болсон учраас А нь Б-ийн шалтгаан гэж ярих. Жишээ: Би энэ архийг перцтэй хольж ууснаас хойш 2 хоногийн дараа ханиад маань ор сураггүй эдгэсэн. Архи перцтэй уух ханиаданд … Үргэлжлүүлэн унших

Posted in Логик | Tagged | 6 Сэтгэгдлүүд

Өнгөөр хуурах

Маргагч этгээдийн биеэ авч явж буй байдал маргаанд яригдаж буй зүйлийн үнэн худалд нөлөөлөх мэтээр ярих. Жишээ: Сонгуулийн өмнөх халз маргаанд Энхбаярын духан дээр хөлс бурзайгаад байсан тул тэр маргаанд ялагдсан. Багабаньд ч хүнийг яаж хөдөлгөхөө мэдэх юм аа. Багабаньдын … Үргэлжлүүлэн унших

Posted in Логик | Tagged | 2 Сэтгэгдлүүд

Нэр нь үл мэдэгдэх хүн дурдах

Уг аргументийг дэмжиж буй хүний нэр дурдагдаагүй тул уг хүн хангалттай туршлагатай хүн үү гэдгийг шалгах боломжгүй. Үүний нэг хэлбэр бол цуу үг юм. Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах зорилготойгоор зориуд цуу үг үүсгэж тараах явдал их байдаг. Жишээ: Засгийн газрын … Үргэлжлүүлэн унших

Posted in Логик | Tagged | 1 Сэтгэгдэл

Эрх мэдэлтэн дурдах

Эрх мэдэлтэн дурдах нь тухайлбал дараах тохиолдлуудад маргааныг шийдвэрлэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй: дурдагдаж байгаа хүн тухайн сэдвээр хангалттай мэдлэггүй, тухайн сэдэв дээр мэргэжилтнүүд хоорондоо зөрдөг, дурдагдаж байгаа хүний тоглоомоор, согтуу байхдаа г.м. хэлсэн үгийг ашиглах. Тэр хүн тэгж хэлсэн … Үргэлжлүүлэн унших

Posted in Логик | Tagged | 3 Сэтгэгдлүүд

Хувийн дайралт

Аргумент руу нь биш харин уг аргументийг гаргаж тавьж буй хүн рүү дайралт хийнэ. Үүнд олон хэлбэр байж болно. Жишээлбэл тухайн хүний зан чанар, үндэс угсаа, шашин шүтлэг рүү дайрах, мөн түүнийг хувийнхаа эрх ашгийн төлөө ийм аргументийг гаргасан гэж … Үргэлжлүүлэн унших

Posted in Логик | Tagged | 15 Сэтгэгдлүүд