Хувийн дайралт

Аргумент руу нь биш харин уг аргументийг гаргаж тавьж буй хүн рүү дайралт хийнэ. Үүнд олон хэлбэр байж болно. Жишээлбэл тухайн хүний зан чанар, үндэс угсаа, шашин шүтлэг рүү дайрах, мөн түүнийг хувийнхаа эрх ашгийн төлөө ийм аргументийг гаргасан гэж мушгих нь элбэг. Түүнчлэн тухайн хүний (заримдаа зохиомол) нийгмийн хүрээлэл, ойр дотныхныг нь иш татаж дайралт хийж байгаа тохиолддог.

Хувь хүн рүү дайралт хийх гурван үндсэн хэлбэр байдаг:

  1. шууд дайралт: Аргумент руу нь биш харин уг аргументийг гаргаж тавьж буй хүн рүү шууд дайралт хийнэ.
  2. нөхцөл байдал дурдах: Аргументыг нь авч хэлэлцэхийн оронд уг аргументийг гаргаж тавьж буй хүний нөхцөл байдлыг ярьна.
  3. «чи өөрөө» дайралт: Тухайн хүн өөрөө өөрийнхөө хэлсэн зүйлийг зөрчдөг гэж маргана.

Жишээ:

  1. Чи эхлээд нусаа арчаад сурчих. Дараа нь олон юм донгос. (шууд дайралт)
  2. Балдорж түүхий эдийн гаалийн татварыг өсгөнө л гээд байгаа. Өөрт нь нөлөөлөхгүй болохоор л тэгж байгаа юм. Татвар ихэсгэснээр сайн үр дагавар гарна гэж байхгүй. (нөхцөл байдал)
  3. Мэдээж тэр үгүй л гэж хэлнэ шүү дээ. Хулгай хийсэн хүн хэзээ би хулгай хийсэн гэж байлаа. Гарцаагүй хулгайч нь мэдэгдлээ. (нөхцөл байдал)
  4. Намайг битгий уу гээд байдаг мөртлөө чи өөрөө байнга согтуу байх юм. («чи өөрөө»)

Хариулт:

    Хүний зан чанар, түүний байгаа нөхцөл байдал нь аргументийн үнэн худалтай хамааралгүй гэдгийг сануул.
Advertisements
This entry was posted in Логик and tagged . Bookmark the permalink.

15 Responses to Хувийн дайралт

  1. Muugii хэлдэг:

    Badraa agsaniig amiig aimshigtaigaar khunuusun Tumendelgeriin okhintoi ni minii okhin naizlakhaa bolikh kheregtei. Ekh shiir alag bol unaga ni shiir alag gedeg yum.

  2. Muugii хэлдэг:

    2 tom gurnii dund khawchidsan, 2khon saya khuntei mongol khezee ch khugjikhgui ee.

  3. Muugii хэлдэг:

    Uuriinkhuu tolgoi deer bgaa bukhliig kharakhgui baij minii tolgoi deer bgaa uwsiig kharaad bn naiz mini, uuriiguu l khichee

  4. Muugii хэлдэг:

    Chi uuruu bichgiin tsaas khulgaildag baij namaig shukher, computer, undag dugui khulgailakhad buruu geed baikhdaa yadag yum (chi uuruu).

  5. Muugii хэлдэг:

    Mongol uls shijilt khiij bgaa uchir ene udaa khadgalamj zeeliin khorshoonii khokhirogchdiin khokhirliig tuswiin mungunuus gargaj ugukh ni zuitei.

  6. t8m8r хэлдэг:

    1,2,5 end hamaarhagui jisheenuud bh shig bna.

  7. Muugii хэлдэг:

    Aan, tiim bn uu?
    1-g Shuud dairalt gej bodson yum: Aaw Tumendelger ni khun alsan baikh ni okhiniig ni tiim gesen ug bish. Aaw ni gemt khereg khiisen esekh ni okhiniig ni yos surtakhuunii khuwid tiim gesen ug bish. Okhin ni muu khun baikh albagui. (ene ni bodit case-s awsan jishee) Ekh ni shiir alag bol unaga ni shiir alag baikh albagui…

  8. Muugii хэлдэг:

    5-n khuwid: khadgalamj zeeliin khorshoonii khokhirogchdiin khokhirliig tuswiin mungunuus gargaj ugukh ni khuuli zuin khuwid buruu shiidwer bsan yum. (Uunees bolj chi bid 2 geree baiguulaad bi gereeniikhee uuriig zurchuud chamaig khokhiroochloo gej bodiyo. Ene uyed, chi UIKh-s minii uchruulsan khokhirliig khadgalamj zeeliin khorshoonii jishgiin daguu nekhekh bolood bgaan. Tegeed bas, daraagiin khadgalamj zeeliin olon zuun khokhirogchdiin khokhirliig bidnii tulsun tatwariin munguur baragduulaad baikh uu… Ene metees ter shiidwer buruu yum.) Tiimees, ene khuuli zuin khuwid buruu shiidwer bolson gedgiig ni Mongol uls shijilt khiij bgaa gesen nukhtsul baidal zuwtgukhgui gej. UIKh-n olonkh buyu KhU namiinkhan olon sudlaachdiin bichsenchlen uursdiin oroltsson ene khergiig tatwar tulugchdiin munguur tulj uuniigee todorkhoigui nukhtsul baidlaar zuwtgusun baij bolokh yum.

  9. Muugii хэлдэг:

    2iin khuwid: Mongol ulsiig “2 tom gurnii dund khawchidsan, 2khon saya khuntei” gedgeer ni khugjikh esekhiig ni dugnej bolokhgui baikh. Mongol gedgiig subject gej kharsan uchraas khuwiin dairaltad oruulsan yum.

  10. Muugii хэлдэг:

    Jisheenuudiig shalgaj khariu bichsend bayarlalaa.

  11. t8m8r хэлдэг:

    Жишээ 1 дээр Түмэндэлгэрийн охины хэлсэн зүйлийг няцаахдаа түүний аав нь тийм хэрэг үйлдсэн гэдгийг ашиглавал хувийн дайралт болно. Энд тэр охин юу хэлсэн нь тодорхой биш санагдаад байна.

    Жишээ 2 дээр, субъект нь Монгол Улс биш, харин “Монгол Улс хөгжинө” гэж хэлсэн хэн нэгэн юм. Үүнээс гадна (Монгол Улс субъект байлаа гэж бодоход) маргаан нь өөрөө тухайн субъектийн нөхцөл байдлын талаарх маргаан бол түүний нөхцөл байдлыг дурдах нь хувийн дайралт болохгүй тохиолдол байж болно. Монгол цөөн хүн амтай, хоёр том гүрний дунд хавчигдсан гэдэг бол түүний цаашдын хөгжилд нилээд нөлөө үзүүлж мэдэх (үзүүлэхгүй байж болно, гэхдээ ямар ч байсан энэ нь шууд илэрхий биш байна) бодит баримт (ө.х. доромжлох гэж зохиож гаргаж ирээгүй) биз дээ.

    Жишээ 5 дээр хэн рүү хувийн дайралт хийгээд байгаа нь тодорхой биш байна.

  12. Muugii хэлдэг:

    Жишээ 1 дээр Түмэндэлгэрийн охин юм хэлсэн ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Энд хүмүүс түүнд зүгээр л аавынх нь хийсэн үйлдлээс болж хандаад байгаад үндэс угсаа дээр нь тулгуурласан хувийн дайралт юм болов уу гэж.

  13. baldan хэлдэг:

    Chamaig gariin usgee zurahgui bol huisiig chini temterne shuu.

  14. t8m8r хэлдэг:

    12-т: Энд логикийн төөрөгдлүүдийн тухай яригдаж буйг анхаараарай. Жишээ 1-д хүмүүс түүнд зүгээр л аавынх нь хийсэн үйлдлээс болж хандаад байгаа явдал нь логикийн үүднээс бол юу ч биш. Логикт хамааралтай зүйл гаргаж авахын тулд, жишээ нь, тухайн хүн тэр охины аавын яг ямар чанарыг сайн биш гэдгээс болоод тэр охины ямар чанарыг сайн биш гэж дүгнээд байна вэ гэдгийг ярьж болно. Жишээлбэл, тэр охины аав хүн алах дуртай бол тэр охин хүн алах дуртай гэдгийг зөвхөн логикийг ашиглаж батлах боломжгүй (энэ нь үнэн ч байж болно, худал ч байж болно, үүнийг тодруулахад логикоос гадна биологи, эсвэл сэтгэлзүйн судалгаа хэрэгтэй). Тэгэхээр “тэр охины аав нь хүн алах дуртай гэдгээс тэр охин хүн алах дуртай гэдэг нь мөрдөгдөнө” гэдэг нь худал өгүүлбэр. “Тэр охин хүн алах дуртай” гэдгийг батлахын тулд жишээлбэл “ямар ч тохиолдолд аав нь хүн алах дуртай бол охин нь бас дуртай байдаг” гэдэг өгүүлбэрийг ямар нэг аргаар батлах хэрэгтэй болно.

  15. kakadu хэлдэг:

    Америк эр:
    -Монголчууд та нар тусархуу, сайхан сэтгэлтэй ард түмэн шүү.
    Монгол эр:
    -Өө за за бид нарыг шууд л тэнэг гэдэг байнашт харин WTF

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s