Category Archives: Таталцал

Ньютоны болон Кулоны хуулиуд

Байгалийн философийн математик эхлэл (1687) номондоо Исаак Ньютон ертөнц дахины таталцлын (буюу гравитацын) хуулийг дараах байдлаар томъёолсон. Ямар ч хоёр цэгэн масс бие биенийгээ татах бөгөөд энэ таталцлын хүчний хэмжээ нь уг хоёр массын үржвэрт шууд, хоорондох зайн квадратад нь урвуу … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Цахилгаан соронзон | Tagged , , , , | Сэтгэгдэл бичих

Ньютоны теорем

Та зөгнөлт кинон дээр гардаг шиг газар доогуур чөлөөтэй явж чаддаг машинд суугаад газрын гүн рүү аялжээ гэе. Тэгээд жишээлбэл, 100км-ын гүнд орвол таны дээр байгаа 100км зузаан давхарга таныг дээш нь татна. Иймд доошлох тусам таны жин багассаар дэлхийн … Үргэлжлүүлэн унших

Posted in Одон орон, Таталцал, Физик | Tagged , , , | Сэтгэгдэл бичих

Эквивалентын зарчим ба улаан шилжилт

Харьцангуйн ерөнхий онолын тулгуур болсон Эйнштейний эквивалентын зарчмыг томъёолбол: Гравитацын орны үйлчлэлийг жижиг мужид, богино хугацаанд авч үзвэл гравитацгүй газар хурдатгалтай хөдөлж байгаа тооллын системээс ялгагдахгүй. Тухайлбал, битүү өрөөн дотор ямар ч туршилт хийгээд тэр өрөө дэлхийн гадарга дээр тайван … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол | Tagged , | Сэтгэгдэл бичих

Эквивалентийн зарчим

Агааргүй орчинд өд, алим хоёрыг зэрэг унагаавал унах явц нь яг нэг зэрэг байдаг гэдгийг бид мэднэ. Энэ үзэгдлийг 1580-аад онд Голландын Симон Стевин, Италийн Галилео Галилей нар туршилтаар нээсэн бөгөөд үүнийг Ньютон өөрийн онолд тусгахдаа гравитацын хүч нь биетийн … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол | Tagged , | Сэтгэгдэл бичих

Шильдийн аргумент

Энерги хадгалагдах хууль болон фотоны энерги давтамжаас хамаарах хамаарлыг ашиглан гравитацын улаан шилжилтийн томъёог Эйнштейн хэрхэн нээснийг бид харсан. Энд харьцангуйн ерөнхий онол ерөөсөө хэрэг болоогүй. Одоо гравитацын улаан шилжилт байдаг нь үнэн бол гравитацын орны нөлөөгөөр огторгуй цаг хугацаа … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол | Tagged , | Сэтгэгдэл бичих

Гравитацийн улаан шилжилт

Том одноос эсвэл бөөгнөрсөн олон одноос гарсан гэрлийг тэдгээрээс хол газар зэлүүд сансарт бүртгэж авахад давтамж нь багассан байх үзэгдлийг гравитацийн улаан шилжилт гэдэг. Сансарт үүссэн гэрлийг том гаригийн гадаргуугийн ойролцоо бүртгэж авбал дээрхийн эсрэгээр, «хөх шилжилт» ажиглагдана. Ийм үзэгдэл байх … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол, Элдэв зүйлс | Tagged , | Сэтгэгдэл бичих