Category Archives: Элдэв зүйлс

Бүх хүн зэрэг үсэрвэл дэлхий хөдлөх үү?

Дэлхийн бүх хүн нэг газар цуглаж байгаад зэрэг үсэрвэл дэлхийг хөдөлгөж чадах болов уу? Хэдүүлээ маш хялбар тооцоо хийгээд үзье л дээ. Дэлхийн хүн амыг ихээр бодож 8 тэрбум, нэг хүний дундаж массыг 70кг гэвэл нийт хүний масс хамгийн ихдээ … Үргэлжлүүлэн унших

Posted in Физик, Хялбар тооцоо, Элдэв зүйлс | Tagged , | Сэтгэгдэл бичих

Гравитацийн улаан шилжилт

Том одноос эсвэл бөөгнөрсөн олон одноос гарсан гэрлийг тэдгээрээс хол газар зэлүүд сансарт бүртгэж авахад давтамж нь багассан байх үзэгдлийг гравитацийн улаан шилжилт гэдэг. Сансарт үүссэн гэрлийг том гаригийн гадаргуугийн ойролцоо бүртгэж авбал дээрхийн эсрэгээр, «хөх шилжилт» ажиглагдана. Ийм үзэгдэл байх … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол, Элдэв зүйлс | Tagged , | Сэтгэгдэл бичих

Иррациональ тооны иррациональ зэрэг

Иррациональ тооны иррациональ зэрэг рациональ тоо байж болох уу? Хариулт нь дор бий.

Posted in Элдэв зүйлс, бодлого, теорем | 7 Сэтгэгдлүүд

Торсор гэж юу вэ

Дунд сургуулийн физикээс бид дэлхийн гадаргуугийн ойролцоо хүндийн хүчний потенциал энергийн тоон хэмжээг илэрхийлэхийн тулд дурын нэг цэг (цаашид 0-цэг гэе) сонгож аваад түүний потенциал энергийг шууд 0 гэж тодорхойлдгийг мэднэ. Ингээд бусад цэгүүд дээрх энергийг 0-цэг дээрхтэй харьцуулж тодорхойлдог. … Үргэлжлүүлэн унших

Posted in Элдэв зүйлс | Tagged , , | 1 Сэтгэгдэл

Календарь

Одоогийн бидний ашиглаж байгаа Григорийн тоолол гэгчид Он нь 4-т хуваагддаг бол өндөр жил, гэвч он нь 100-д хуваагддаг бол нам жил, гэвч он нь 400-д хуваагддаг бол өндөр жил гэж байгаа. 1 хоног бол дэлхийн эргэлтийн үе, 1 жил … Үргэлжлүүлэн унших

Posted in Элдэв зүйлс | 1 Сэтгэгдэл