Category Archives: Харьцангуйн онол

Уртыг хэмжих

Уртыг яаж хэмждэг билээ? Юуны түрүүнд урт нь ер өөрчлөгддөггүй нэг саваа эсвэл тууз хэрэгтэй. Тэгээд тэр туузаа уртыг нь хэмжих гэсэн зүйлтэйгээ жиших замаар хэмжинэ. Гэтэл энэ туузныхаа уртыг өөрчлөгдөхгүй байгаа гэдгийг юутай харьцуулж мэдэх юм бэ? Энэ хүндрэл … Үргэлжлүүлэн унших

Posted in Физик, Харьцангуйн онол | Tagged , , | Сэтгэгдэл бичих

Хугацааг хэмжих

Хугацааг бид цагаар хэмждэг. Цаг гэж юу юм бэ? гэж физикчээс асуувал, өдөр шөнө солигдох, дүүжингийн хэлбэлзэл, пүршний хэлбэлзэл гэх мэт хоёр давталтын хоорондох хугацаа нь маш тогтонги байдаг тийм үелэх процессыг хэлнэ гэж хариулах вий. Гэтэл хугацааг яаж хэмжихээ … Үргэлжлүүлэн унших

Posted in Физик, Харьцангуйн онол | Tagged , , | Сэтгэгдэл бичих

Эквивалентын зарчим ба улаан шилжилт

Харьцангуйн ерөнхий онолын тулгуур болсон Эйнштейний эквивалентын зарчмыг томъёолбол: Гравитацын орны үйлчлэлийг жижиг мужид, богино хугацаанд авч үзвэл гравитацгүй газар хурдатгалтай хөдөлж байгаа тооллын системээс ялгагдахгүй. Тухайлбал, битүү өрөөн дотор ямар ч туршилт хийгээд тэр өрөө дэлхийн гадарга дээр тайван … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол | Tagged , | Сэтгэгдэл бичих

Эквивалентийн зарчим

Агааргүй орчинд өд, алим хоёрыг зэрэг унагаавал унах явц нь яг нэг зэрэг байдаг гэдгийг бид мэднэ. Энэ үзэгдлийг 1580-аад онд Голландын Симон Стевин, Италийн Галилео Галилей нар туршилтаар нээсэн бөгөөд үүнийг Ньютон өөрийн онолд тусгахдаа гравитацын хүч нь биетийн … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол | Tagged , | Сэтгэгдэл бичих

Шильдийн аргумент

Энерги хадгалагдах хууль болон фотоны энерги давтамжаас хамаарах хамаарлыг ашиглан гравитацын улаан шилжилтийн томъёог Эйнштейн хэрхэн нээснийг бид харсан. Энд харьцангуйн ерөнхий онол ерөөсөө хэрэг болоогүй. Одоо гравитацын улаан шилжилт байдаг нь үнэн бол гравитацын орны нөлөөгөөр огторгуй цаг хугацаа … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол | Tagged , | Сэтгэгдэл бичих

Гравитацийн улаан шилжилт

Том одноос эсвэл бөөгнөрсөн олон одноос гарсан гэрлийг тэдгээрээс хол газар зэлүүд сансарт бүртгэж авахад давтамж нь багассан байх үзэгдлийг гравитацийн улаан шилжилт гэдэг. Сансарт үүссэн гэрлийг том гаригийн гадаргуугийн ойролцоо бүртгэж авбал дээрхийн эсрэгээр, «хөх шилжилт» ажиглагдана. Ийм үзэгдэл байх … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Харьцангуйн онол, Элдэв зүйлс | Tagged , | Сэтгэгдэл бичих