Category Archives: Физик

Евклидийн хувиргалтууд

Топологийн хувьд «зөв» бөгөөд «хэмнэлттэй» координатын системүүдийн хувьд огторгуйд орших цэгэн биетийн координатууд (x1, x2, x3) гэсэн 3 бодит тоогоор илэрхийлэгддэг талаар бид өмнө ярилцсан. Эдгээр гурван тоог нийлүүлээд x = (x1, x2, x3) гэсэн ганц үсгээр тэмдэглэвэл бичилтийг ихэд хялбарчилдаг. Өөрөөр хэлбэл … Үргэлжлүүлэн унших

Posted in Геометр, Классик онол, Ли бүлэг, Физик, Харьцангуйн онол | Tagged , , , , , , , | 2 Сэтгэгдлүүд

Бодит огторгуйн геометр бүтэц

Сонгодог физикийн тулгуур хуулиудын нэг болох Ньютоны 1-р хуулийг томъёолбол Бусад биеттэй харилцан үйлчлэлцэхгүй байгаа биет тайван байдал эсвэл шулуун замын жигд хөдөлгөөнөө хадгална. Өөрөөр хэлбэл чөлөөтэй тусгаар орших биетийн хурдны хэмжээ болон чиглэл өөрчлөгдөхгүй. Хурдны хэмжээг тодорхойлохын тулд бидэнд хугацаа … Үргэлжлүүлэн унших

Posted in Геометр, Классик онол, Физик, Харьцангуйн онол | Tagged , , , , , , , , , , , , , | Сэтгэгдэл бичих

Нар төвт систем ба оддын параллакс

Дэлхий нарыг тойрдог гэдгийг хэдэн онд хэн яаж баталсан юм бол? Товч хариулт: Яг тэдэн онд баталсан гэхэд хэцүү. Аажим аажмаар их удаан хугацаанд бүрэлдэж бий болсон мэдлэг. Бүр МЭӨ 3-р зуунд эртний Грекийн философич Аристарх нар төвт системийн санааг … Үргэлжлүүлэн унших

Posted in Одон орон, Физик, түүх | Tagged , , , , , , , , | Сэтгэгдэл бичих

Ньютоны болон Кулоны хуулиуд

Байгалийн философийн математик эхлэл (1687) номондоо Исаак Ньютон ертөнц дахины таталцлын (буюу гравитацын) хуулийг дараах байдлаар томъёолсон. Ямар ч хоёр цэгэн масс бие биенийгээ татах бөгөөд энэ таталцлын хүчний хэмжээ нь уг хоёр массын үржвэрт шууд, хоорондох зайн квадратад нь урвуу … Үргэлжлүүлэн унших

Posted in Таталцал, Физик, Цахилгаан соронзон | Tagged , , , , | Сэтгэгдэл бичих

Дэлхий анх хэр халуун байсан бэ?

Нарыг «нялх» үед түүнийг тойроод эргэж байсан солир, астероидууд хоорондоо мөргөлдөж, бөөгнөрөн хуралдсаар дэлхий болон бусад чулуулаг гаригууд үүссэн гэж үздэг. Солир, астероидуудын дундаж нягт 3.5г/см³ байдаг бол дэлхийн дундаж нягт 5.6г/см³ орчим байгаа. Тэгэхээр дэлхийг анх үүсгэсэн материал таталцлын … Үргэлжлүүлэн унших

Posted in Одон орон, Физик | Tagged , , | Сэтгэгдэл бичих

Ньютоны теорем

Та зөгнөлт кинон дээр гардаг шиг газар доогуур чөлөөтэй явж чаддаг машинд суугаад газрын гүн рүү аялжээ гэе. Тэгээд жишээлбэл, 100км-ын гүнд орвол таны дээр байгаа 100км зузаан давхарга таныг дээш нь татна. Иймд доошлох тусам таны жин багассаар дэлхийн … Үргэлжлүүлэн унших

Posted in Одон орон, Таталцал, Физик | Tagged , , , | Сэтгэгдэл бичих

Дөрвөн улирал

Дэлхийн хойд хэсгийн газар нутаг өдөртөө нар луу «нүүрээрээ харах» үед тэнд зун болдог. Харин 6 сар орчмын дараа тухайн газар нутагт өдөр болж байсан ч гэсэн нар ташуу тусах бөгөөд нэгж талбайд оногдох нарны энерги багассанаас тэнд өвөл болно. … Үргэлжлүүлэн унших

Posted in Одон орон, Физик, цаг тоолол | Сэтгэгдэл бичих