Цэгийн орчин ба ялгарал

(X,{T}) нь топологи огторгуй болог. Тэгвэл x\in X цэгийн орчин гэдэгт x\in U байх задгай олонлог U-г агуулсан X-ийн дэд олонлогийг ойлгоно. Өөрөөр хэлбэл x\in U\in{T} ба U\subseteq N\subseteq X байх N олонлогийг x цэгийн орчин гэнэ. (Тухайлбал орчин нь задгай олонлог байх албагүй; хэрэв задгай бол уг орчинг задгай орчин гэнэ. Мөн N=U байж болохыг анхаар.)

Жишээ. \mathbb{R} олонлогийг стандарт топологитой нь авч үзье. Тэгвэл {}[0,1] хэрчим нь дурын x\in(0,1) цэгийн орчин болно.

Жишээ. Дорх зургуудад \mathbb{R}^2 дээрх байдлыг дүрсэлжээ. Эхний зурагт V нь p цэгийг агуулсан задгай дугуйг агуулах учир p цэгийн орчин болно. Хоёрдахь зурагт хэрэв V нь тэгш өнцөгт бол аль ч оройнхоо орчин болж чадахгүй гэдгийг дүрсэлж үзүүлсэн байна. (Википедиа дээрээс авсан зургууд)

neighborhood_illust1.pngneighborhood_illust2.png

(X,{T}) топологи огторуйн ялгаатай хоёр цэг x,y\in X, x\neq y, болгоны хувьд x\in U, y\in V, ба U\cap V=\varnothing байх U, V хоёр задгай олонлог олддог бол X-ийг Хаусдорф огторгуй гэнэ. (Энэ тодорхойлолтод задгай олонлог гэдгийг орчин гэдгээр сольж болох нь ойлгомжтой.) Хаусдорф шинж нь топологи огторгуйн цэгүүд хоорондоо хэр зэрэг “тусгаар” оршихыг заадаг ялгарлын аксиом юм. Үүнээс өөр олон ялгарлын аксиом байдаг.

hausdorff_spacesvg.pngЭнэ зураг дээр x ба y цэгүүдийг агуулсан хоорондоо огтололцдоггүй хоёр дугуйг хавтгай дээр яаж байгуулахыг дүрсэлсэн байна.

Дасгал 1. \mathbb{R}^n нь стандарт топологитойгоо Хаусдорф огторгуй үүсгэнэ гэж харуул.

Дасгал 2. X=\{a,b,c,d\} ба U_0=\varnothing, U_1=\{a\}, U_2=\{a,b\}, U_3=X болог. Тэгвэл {T}=\{U_0,U_1,U_2,U_3\} нь X дээр топологи тодорхойлох ба (X,{T}) нь Хаусдорф биш гэж харуул.

Advertisements
This entry was posted in Топологи and tagged , , . Bookmark the permalink.

One Response to Цэгийн орчин ба ялгарал

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s