Календарь

Одоогийн бидний ашиглаж байгаа Григорийн тоолол гэгчид

  1. Он нь 4-т хуваагддаг бол өндөр жил,
  2. гэвч он нь 100-д хуваагддаг бол нам жил,
  3. гэвч он нь 400-д хуваагддаг бол өндөр жил гэж байгаа.

1 хоног бол дэлхийн эргэлтийн үе, 1 жил нь дэлхий нарыг 1 тойрох хугацаа бөгөөд хоорондоо бүхэл тоонууд мэтээр харьцдаггүй. Үүнээс гадна холын ирээдүйд

  • Дэлхийн хоногийн эргэлт удааширсаар эцэстээ нар луу үргэлж нэг талаараа хардаг болно. Өөрөөр хэлбэл өдөр шөнө солигдохоо болино.
  • Мөн экваторын хавтгай ба тойрог замын хавтгайн хоорондох өнцөг улам улам багасна. Тэгэхээр улирал солигдохоо болино.
  • Дэлхийн нарыг тойрох эргэлтийн үе өөрчлөгдөнө (ихсэх уу багасах уу гэдэг нь нарны массын алдагдал, дэлхийн энергийн алдагдал хоёрын харьцаагаар тодорхойлогдоно).
  • Хүн төрөлхтний ихэнх хэсэг дэлхийгээс хол сансарт, эсвэл өөр гариг дээр амьдрах болно. Тэгэхээр календарийн жилийн тухайн өдрийг заавал дэлхийн нартай харьцангуй тогтмол байран дээр тохиолгох гэсэн оролдлого утгагуй болж ирнэ. Календарь маань зөвхөн нийгмийн зохион байгуулалтын хэрэгсэл болох ба бодит ертөнцтэй холбогдох холбоос нь тасарна.

Иймд ирээдүйд бид өдөр эсвэл жилийн улирал хоёрын аль нэгийг сонгож илүү тулгуур нэгжээ болгох нь зүйтэй. Өдрийг илүү чухал гэж үзвэл 24 цагтай өдрөө бэхлээд, жишээ нь, жилийг 360 (эсвэл 365) өдөр гээд шууд тодорхойлчихно. Тэгвэл заримдаа зун шинэ жил тэмдэглэх боловч дэлхийгээс хол байгаа хүмүүс зун байна уу өвөл байна уу мэдрэхгүй. Дэлхий дээр байсан ч ирээдүйд дэлхийн нарыг тойрох хугацаа хувьсах тул шинэ жилээ өвөл тохиолгох гэж үргэлж календариа шинэчилж байх хэрэг гарна. Хэрэв хүн төрөлхтөн үлэмж уудам орон зайд тархсан бол үүнд асар их зардал орно. Хэмжих нэгжийн ийм шинэчлэл золгүй явдлын эх үүсвэр болох магадлал их. Мөн сүүлдээ өвөл зун нь ялгагдахаа болих тул энэ нь утгагуй зүйл болно.

Харин жилийг илүү чухал гэвэл, одоогийн 1 жилийг яг 365 хуваагаад түүнийгээ нэг өдөр гэж тодорхойлж болно. Тэгвэл заримдаа нар орой дээр байхад 23 цаг гэж тооцох хэрэг гарах боловч мөн дэлхийгээс хол байгаа хүмүүст энэ нь падгүй зүйл. Түүнчлэн дэлхий дээр маань хоногийн үргэлжлэх хугацаа ихэсч одоогийн тооллыг мөн адил бэрхшээлтэй учруулна. Сансарт тархсан соёл иргэншил дэлхий дээр өдөр яаж өөрчлөгдсөнөөр бүх юмаа шинэчилж байх нь утгагүй асуудал. Өдрийн уртыг ингэж шинэчилбэл биологийн хэмнэл яах вэ, өдрөө хэвээр үлдээгээд жилээ өөрчилдөг дээрх хувилбар нь дээр биш үү гэсэн асуулт гарч мэднэ. Яах ч үгүй. Биологийн цаг нь тийм нарийн цаг биш, түүнээс гадна дасан зохицох чадвартай. Хэрвээ үгүй байсан бол цагийн бүс сольсон хүн болгоны амьдрал эмгэнэлт түүх болох байсан.

Advertisements
This entry was posted in Элдэв зүйлс. Bookmark the permalink.

One Response to Календарь

  1. math_enthusiast хэлдэг:

    Sain uu? Yagaad udaan hugacaagaar blogoo hutulsungui ve?
    Minii durtai blog/sedev umsan. Ta bolvol email haigaa uguuch,
    bi tantai iluu dotno tanilcaj harilcahiig husch bna. (zuvuur
    oilgooroi. Sanaa ni “I’m looking forward to meeting you”
    geh gesen um. U gej ch orchuulmaar um be dee? 🙂 )

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s