Cи++ дээрх нэгэн энгийн жишээ

Энэ бяцхан хичээлээр бид Си++ хэл дээр нэгэн энгийн програм бичиж ажиллуулж үзэх гэж байна. Үүний тулд дараах текстийг редактортоо хуулан авч hello.cpp нэртэйгээр, жишээ нь, c:\cpp\projects каталогт хадгална уу.

// file hello.cpp
#include <iostream>
using namespace std;

int main()
{
   cout << "Tanii amar amgalang ailtgaya!";
   getchar();
}

Одоо энэ програмаа тохирох коммандыг дуудан хөрвүүлж, гарч ирсэн биелэх файлыг нь ажиллуулах хэрэгтэй. Тухайлбал, та Dev-C++ хөрвүүлэгчийг ашиглаж буй бол Compile & Run товчийг дарахад хангалттай.

cpp041.jpg

Хэрэв та коммандын мөрний хөрвүүлэгч ашиглаж буй бол:

  1. Виндоус системд START цэсний RUN коммандыг сонгож, command гэж бичээд OK товчийг дарж коммандын мөрний цонхыг нээнэ. Линукс дээр бол терминал цонх нээж ашиглана.
  2. Уг цонхон дотроо cd коммандыг ашиглан эх текст (hello.cpp) хадгалсан каталогтоо “очно”. Жишээ нь, та hello.cpp файлыг \cpp\projects каталогт хадгалсан бол Виндоус болон Линукс орчинд харгалзан cd \cpp\projects болон cd /cpp/projects коммандуудыг ажиллуулна.
  3. Хөрвүүлэгч програмыг hello.cpp параметртэйгээр дуудаж биелэх файл гаргаж авна.
  4. Биелэх файлыг hello коммандаар дуудан ажиллуулна.

Зураг 2-д Виндоус орчинд Борланд фирмийн коммандын мөрний хөрвүүлэгч ашигласан жишээг үзүүлжээ. Тухайн каталогт буй файлуудын жагсаалтыг dir/w коммандаар хэвлэж буйг анхаар.

cpp042.jpg

Зураг дээрх жишээнд bcc32 hello.cpp коммандаар hello.cpp файлыг хөрвүүлснээр hello.obj, hello.tds, ба hello.exe гурван файл нэмэгдсэн байна. Эдгээрээс hello.exe нь биелэх файл гэдгийг бид мэднэ. Уг биелэх файлыг ажиллуулснаар “Tanii amar amgalang ailtgaya!” гэсэн бичиг хэвлэгдсэн байна.

Дорх зурагт Макинтош үйлдлийн системийн терминал цонхонд ГНУ хөрвүүлэгч ашигласан жишээг үзүүлжээ. Тухайн каталогт буй файлуудын жагсаалтыг ls коммандаар хэвлэж буйг анхаар.

cpp043.png

Зураг дээрх жишээнд g++ hello.cpp коммандаар hello.cpp файлыг хөрвүүлснээр a.out файл гарч ирсэн байна. Хэрэв бид g++ -o hello hello.cpp коммандыг өгсөн бол гаралтын файлын нэр hello байх байсан. Уг биелэх файлыг ажиллуулснаар “Tanii amar amgalang ailtgaya!” гэсэн бичиг хэвлэгдсэн байна.

Энэ алхмуудыг та өөрийн систем дээр өөрийн хөрвүүлэгчийг ашиглан хөрвүүлж давтаж үзэх хэрэгтэй. Хөрвүүлэлтийн үр дүн болсон (hello.exe) биелэх файлыг ажиллуулахад юу болох нь үндсэндээ уг програмын (hello.cpp) эх текстээс хамаарна. Үүнтэй холбогдуулан манай жишээнд эх текст файлын агуулга яаж тайлбарлагдахыг нарийвчлан авч үзье. Уг файлын хамгийн эхний мөр // коммандаар эхэлж буй тул програмын тайлбар болно. Тайлбар нь хөрвүүлэгчийн хувьд хоосон зүйл бөгөөд зөвхөн эх текстийг уншиж буй хүнд нэмэлт мэдээлэл хүргэх зорилготой. Дараагийн хоёр мөр нь директивүүдийг агуулна.

#include <iostream>
using namespace std;

Тухайлбал препроцессор #include директив байгаа газар iostream толгой файлын агуулгыг хуулж оруулах ба ингэснээр бид уг толгой файлын функц ба хувьсагчдыг зөвөөр дуудаж хэрэглэх боломжтой болно. Эдгээр функц хувьсагчдын нэрс std (стандарт) нэрийн огторгуйд агуулагддаг бөгөөд using директив энэ нэрийн огторгуйг програмын турш ашиглана гэдгийг зарлаж байна. Үүний дараагийн int main() мөр нь манай програмын гол функцийн толгой болно. Гол функц нь програм ажиллаж эхлэх цэгийг тодорхойлох ба энэ функц { хаалтаар эхэлж } хаалтаар төгсөнө. Програм бүр цор ганц гол функцтэй байх ёстой. Манай гол функцийн эхний комманд

cout << "Tanii amar amgalang ailtgaya!";

дэлгэц дээр “Tanii amar amgalang ailtgaya!” тэмдэгт мөрийг хэвлэнэ. Энд cout (console output – консоль гаралт) нь iostream толгой файлд зарлагдсан std нэрийн огторгуйд орших объект бөгөөд програмын текст дотор консоль (буюу текст) гаралтыг төлөөлдөг. Энэхүү объект дээр << үйлдлийг хийснээр зохих текст консоль дэлгэц дээр хэвлэгдэх юм. Дараагийн комманд (Dev-C++ ашиглаж байгаа биш бол энэ комманд хэрэггүй) getchar(); нь гараас тэмдэгт оруулах зориулалттай getchar функцийг дуудна. Энэ функц нь мөн iostream толгой файлд зарлагдсан стандарт сангийн функц бөгөөд манай жишээнд хэрэглэгчийг Enter товчийг дартал хүлээх зорилгоор хэрэглэгдэж байна.

Сурталчилгаа
This entry was posted in C++ and tagged . Bookmark the permalink.

4 Responses to Cи++ дээрх нэгэн энгийн жишээ

  1. uug хэлдэг:

    MUIS-n MKS uu? yag l MKSiinhan shig l bichij bna da))

  2. munhbat хэлдэг:

    yag tiim bn he he

  3. timur хэлдэг:

    MKS-iinhan iim sain bichdeg yum uu :)))

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s