Гээгдсэн баримт

Эцсийн дүгнэлтэд нөлөөлөхөөр чухал баримтыг орхигдуудах. Тухайн дүгнэлтэд нөлөөлөхөөр байгаа бүх мэдээллийг авч үзэх зарчмыг «баримтын бүрэн байх зарчим» гэдэг.

Жишээ:

  1. Манай баг энэ тоглолтод хожих байх. Яагаад гэвэл сүүлийн арван тоглолтын есийг нь хожсон юм. (Энэ есөн хожлын наймыг нь сүүл мушгиж явсан багуудтай хийсэн тоглолтод хожсон бөгөөд одоо эхнээсээ гуравт явж байгаа багтай тоглох гэж байгаа баримтыг гээгдүүлсэн.)
  2. Тэгшбаяр Увс аймгийн хүн. Увсынхан Ардчилсан Намыг их сонгодог тул Тэгшээ энэ жил Ардчилсан Намд саналаа өгөх байх. (Энд Тэгшбаяр арван настайгаасаа эхлээд одоог хүртэл Хэнтий аймагт амьдарсан гэдгийг орхигдуулсан.)

Хариулт:

  • Гээгдүүлсэн баримтыг дурдаад энэ нь эцсийн дүгнэлтийг өөрчилнө гэдгийг харуул. (Зөвхөн ямар нэг гээгдүүлсэн баримт илрүүлэх нь хангалтгүй.)
Advertisements
This entry was posted in Логик and tagged . Bookmark the permalink.

One Response to Гээгдсэн баримт

  1. Sharga хэлдэг:

    Хүснэгтийг тэргүүлж яваа багуудыг бид хожоогүй байгаа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s