Халтиргаатай зам

Ямар нэг шийдвэрийг их уршигтай гэдгийг харуулахын тулд уг шийдвэрээс улам улам илүү уршигтай олон үр дагавар гарах мэтээр маргана. Халтиргаатай зам нь «хэрэв … бол …» бүтцийг буруу ашигласан жишээ мөн.

Жишээ:

  1. Бид автомат бууны эсрэг хууль баталчихвал удахгүй бүх зэвсгийн эсрэг хууль батална, тэгж явсаар нэг мэдэхэд бид ямар ч эрх чөлөөгүй нийгэмд амьдарч байх болно. Тэгэхээр автомат бууг хорих нь буруу юм.
  2. Хэзээ ч мөрийтэй тоглож болохгүй. Нэг л мөрийтэй тоглоод эхэлсэн бол зогсоно гэж байдаггүй. Удахгүй чи бүх мөнгөө мөрийтэй тоглоомд алдаад эцэстээ тоглоомынхоо мөнгийг олохын тулд гэмт хэрэг үйлдэх болно.
  3. Би чамайг оруулчихвал ард чинь зогсоо бүх хүнийг оруулах хэрэг гарна.

Хариулт:

  • Уршигтай гэдгийг нь харуулах гэж оролдож байгаа шийдвэр P-г, мөн олон дараалсан уршигтай үйл явдлуудын эцсийн үйл явдлыг олоод, энэ эцсийн үйл явдал нь P-ийн үр дагавар байх албагүй гэж үзүүл.

Жишээ нэмээрэй!

Advertisements
This entry was posted in Логик and tagged . Bookmark the permalink.

5 Responses to Халтиргаатай зам

  1. Mg хэлдэг:

    Chinii huvtsasniihaa engeriig ideed baival eej chin uvdunu/uhne (Huuhdee surgamjlahdaa ashigladag mash niitleg jishee)

  2. t8m8r хэлдэг:

    Энэ халтиргаатай зам гэдэгт арай орохгүй байх аа. Хувцасныхаа энгэрийг идэх, ээж нь өвдөх хоёрын хооронд хэд хэдэн дундын юмнууд оруулбал болно. Халтиргаатай замын гол зорилго нь илт худлаа юманд аажим аажмаар дөхөж худлаа гэдгийг нь нуух гэж оролдоход байгаа юм.

  3. Lot8gs хэлдэг:

    Нэг л авилгач баригдвал бусад нь цөм баригдана. Бүх авилгачийг барьчихвал Монгол улс УИХ баакуу болно. УИХ баакуу болвол МУ төргүй нурах болно

    • bataamongolia хэлдэг:

      Ха ха ха Тэхээр Нэг л хулгайч баригдвал, Бусад бүх хулгайч баригдана. Бүх хулгайчийг барьчихвал, Цагдаа нар ажилгүй болно. Цагдаа ажилгүй болчихоор Цагдаа гэр бүлээ өлсөх болно.
      Сонин сэдвүүд байна заримыг нь огт ойлгохгүй юм аа.

  4. timur хэлдэг:

    Гоё жишээ байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s